БЭЭЖИНГИЙН 7 ДУГААР ТОЙРОГ ЗАМ БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН УРСГАЛЫГ ХОТЫН ТӨВӨӨС БҮРЭН ГАРГАЖЭЭ

2026.08.0612 үзсэн
БЭЭЖИНГИЙН 7 ДУГААР ТОЙРОГ ЗАМ БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН УРСГАЛЫГ ХОТЫН ТӨВӨӨС БҮРЭН ГАРГАЖЭЭ

Хятадын нийслэл Бээжин хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, бүс нутгийн тээврийн сүлжээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг болох 7-р тойрог зам буюу Capital Area Ring Expressway 2018 онд

Хятадын нийслэл Бээжин хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, бүс нутгийн тээврийн сүлжээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг болох 7 дугаар тойрог зам буюу Capital Area Ring Expressway 2018 онд бүрэн ашиглалтад оржээ. Нийт 940 орчим километр урт энэхүү хурдны тойрог зам нь зөвхөн Бээжин хотыг тойроод зогсохгүй Тяньжин хот болон Хэбэй мужийг холбосон бүс нутгийн томоохон тээврийн сүлжээ болсон байна. Ингэснээр Бээжин хотоор дамжин өнгөрдөг улс, бүс хоорондын автомашины урсгалыг хотын гадна талаар чиглүүлэх боломж бүрджээ.

Долоодугаар тойрог зам ашиглалтад орсноор алсын чиглэлийн ачааны автомашин болон дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүд нийслэлийн төв хэсэг рүү орох шаардлагагүй болж, хотын дотоод замын ачаалал тодорхой хэмжээгээр буурсан байна. Мөн Бээжин–Тяньжин–Хэбэй бүсийн үйлдвэрлэл, ложистикийн төвүүд хоорондын тээврийн хугацаа богиносож, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт илүү үр ашигтай болжээ. Түүнчлэн энэхүү зам нь олон улсын нисэх буудал, аж үйлдвэрийн паркууд болон улсын чанартай хурдны замуудыг шууд холбосноор бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Command Palette

Search for a command to run...