Анхдугаар бага хурал (КОП1) 1997 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 10-нд Италийн Ром хотноо болсон

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын а
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын анхдугаар бага хурлын талаар онцолж байна.
Тус анхдугаар бага хурал (КОП1) 1997 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 10-нд Италийн Ром хотноо болж, дэлхийн 170 гаруй улс, НҮБ-ын агентлагууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулсан түүхэн үйл явдал болсон.
Энэхүү анхдугаар хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц зөвхөн олон улсын гэрээ байхаа больж, бодит хэрэгжилтийн шатандаа шилжсэн гэж үздэг. Хурлаар Конвенцын байнгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг албан ёсоор зохион байгуулж, санхүүжилт татах үндэс суурийг тавьсан нь өнөөдөр дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөрийн эхлэл болсон байна.
Сонирхолтой нь, Ром хот уг хурлыг зохион байгуулахдаа шинэ ордон, зам гүүр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлээгүй. Харин олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулах туршлагад тулгуурлан FAO-гийн төв байрыг орчин үеийн хурлын техник, орчуулгын систем, хэвлэл мэдээллийн төв, аюулгүй байдлын зохион байгуулалтаар бүрэн шинэчилж, дэлхийн 170 гаруй орны төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах бэлтгэлийг хангажээ. Энэ нь олон улсын томоохон хурлыг амжилттай зохион байгуулахад шинэ барилга барихад төвлөрөх бус, өндөр зохион байгуулалтаар онцгойрч байжээ.
Түүнээс хойш 30 орчим жилийн хугацаанд UNCCD-ийн Талуудын бага хурал дэлхийн улс орнуудын цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцдэг хамгийн нэр хүндтэй олон улсын форум болон өргөжсөн. Өнөөдөр дэлхийн хуурай газрын дөрөвний нэгээс илүү хувь нь доройтож, 3.2 тэрбум гаруй хүний амьжиргаа хөрсний доройтлоос шууд хамааралтай байгаа энэ үед COP17-ын ач холбогдол урьд өмнөхөөсөө ч өндөр болсон байна.
Энэ удаад Монгол Улс анх удаа уг хурлыг зохион байгуулж, дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг эх орондоо хүлээн авах гэж байна. Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн тогтвортой менежмент, цөлжилттэй тэмцэх туршлагаа дэлхийд танилцуулахын зэрэгцээ ногоон хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг Монгол Улс ашиглах юм.
COP17 нь зөвхөн байгаль орчны асуудлыг хэлэлцэх хурал биш, харин хүнсний аюулгүй байдал, усны нөөц, эдийн засгийн тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах дэлхийн хамтын ажиллагааны гол индэр болно.