power

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН АЖЛУУД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026.08.1065 үзсэн
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН АЖЛУУД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах ач холбогдолтой Дулааны V цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд ДЦ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах ач холбогдолтой Дулааны V цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд ДЦС-2-ын талбайг барилгын ажилд бэлтгэх зорилгоор 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг цэвэрлэх ажил хийгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар нийт 197.1 мянган шоо метр үнсийг Морингийн давааны зориулалтын хаягдлын цэгт аюулгүй тээвэрлэн шилжүүлээд байна. Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан тээвэрлэлтийг оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.

Мөн Дулааны II цахилгаан станцын одоо байгаа дэд бүтцийг түшиглэн шинэ станц барихтай холбоотой инженерийн шугам сүлжээний трассын дагуух газар чөлөөлөлтийн ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. НИТХ-ын 2025 оны 25/107 дугаар тогтоолд тусгагдсан энэхүү ажлын хүрээнд нийт 26 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөнөөс 25 аж ахуйн нэгж газраа бүрэн чөлөөлжээ. Ингэснээр газар чөлөөлөлтийн ажил 96 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

Төслийн зураг төслийг "Митайм Интернэйшл" компанийн туслан гүйцэтгэгч болох "Повер Чайна Электрик Повер Инженер" компани боловсруулж байгаа бөгөөд угсралт, суурилуулалтын ажлын суурь болох 19 багц зураг болон зуухны суурийн зураг төслийг хүлээн авсан бөгөөд үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл графикийн дагуу урагшилж, турбин, генератор, трансформатор зэрэг гол тоноглолын үйлдвэрлэлийн явц 30 орчим хувьд хүрээд байна. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол Улсын эрс тэс уур амьсгалын нөхцөлд найдвартай ажиллах техникийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж буй нь төслийн онцлог юм.

ДЦС-5 төслийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим өрхийг төвлөрсөн дулаанаар хангах хүчин чадал бий болно. Үүнээс гадна нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах, цаашдын хот байгуулалт, орон сууцны шинэ хорооллуудын хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.

 “THERMAL POWER PLANT NO. 5” PROJECT IS PROGRESSING ACCORDING TO PLAN

The construction of Thermal Power Plant No. 5, a project of major importance for meeting Ulaanbaatar’s growing demand for electricity and heat, is progressing actively and according to schedule.
As part of the project, work is underway to clear accumulated ash from the site of Thermal Power Plant No. 2 in preparation for construction. To date, a total of 197,100 cubic meters of ash has been safely transported by heavy-duty dump trucks to a designated disposal site at Moringiin Davaa. Due to traffic congestion, the transportation of ash is being carried out between 8:00 p.m. and 8:00 a.m.
In addition, land acquisition and clearance along the routes of engineering utility networks is being carried out according to plan in connection with the construction of the new plant using the existing infrastructure of Thermal Power Plant No. 2. Under this work, which is stipulated in Resolution No. 25/107 of the Citizens’ Representatives Khural of Ulaanbaatar City (2025), a total of 26 land parcels were affected by the land clearance process, of which 25 businesses have fully vacated their sites. As a result, the land clearance process has reached 96% completion.
The project design is being developed by Power China Electric Power Engineering, a subcontractor of Mitime International. A total of 19 design packages, which form the basis for installation and construction works, as well as the boiler foundation design, have been received. Meanwhile, the manufacturing of major equipment is progressing according to schedule, with the production of key equipment such as turbines, generators, and transformers reaching approximately 30% completion. A distinctive feature of the project is that this equipment is being manufactured to meet the technical requirements necessary for reliable operation under Mongolia’s harsh climatic conditions.
The CHP-5 project is scheduled to be fully commissioned in 2028. Once operational, the plant will have the capacity to supply electricity to approximately 100,000 households and centralized heating to approximately 40,000 households. In addition, it will significantly improve the reliability of Ulaanbaatar’s energy system, help meet growing demand through domestic generation, and make an important contribution to future urban development and the expansion of new residential districts.

 

 

Command Palette

Search for a command to run...