COP17: Чингэлтэй дүүргийн иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын 16 төсөлтэй танилцлаа

Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шинэчлэх, хотын хөгжлийг иргэдэд ээлтэй, хүртээмж
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шинэчлэх, хотын хөгжлийг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгоход чиглэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга /менежер/ Ж.Лхагвадорж төслүүдийн явц хэрэгжилт, ач холбогдол болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ тухайн төслүүд нь байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийн зарчмыг чухалчилж буйг тодотгоод хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган болон дугуйн замын хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эзэмшлийн орчныг тохижуулах зэрэг шийдлүүдийг тусгаж буй талаар онцолсон. Мөн бүтээн байгуулалтууд нь агаарын чанар, хөрсний доройтол, хотын дулааны арал зэрэг байгаль орчны асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулах зэрэг чухал ач холбогдолтойг хөндөв.
Чингэлтэй дүүргийн иргэд төслүүдтэй танилцаж, өөрсдийн амьдарч буй орчинд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ хуваалцсан. Иргэдийн оролцоо, санал санаачилгыг төслийн хэрэгжилтийн үе шат бүрд тусгах нь бүтээн байгуулалтын ажлыг бодит хэрэгцээ, орчны онцлогт нийцүүлэхэд чухал ач холбогдолтой юм.