Ногоон тогтвортой хот – Нийтийн тээврийн төслүүд

2026.08.2021 үзсэн
Ногоон тогтвортой хот – Нийтийн тээврийн төслүүд

Нийслэл Улаанбаатар хотод нэг сая 800 мянга орчим хүн амьдарч байна. Хүн амын өсөлтийг дагаад автомашины тоо 2024 онд 785,000-д хүрсэн. Тооцооллоор, 2030 он гэхэд бүртгэлтэй автомашины тоо нэг саяас давах төлөвтэй байна.

Нийслэл Улаанбаатар хотод нэг сая 800 мянга орчим хүн амьдарч байна. Хүн амын өсөлтийг дагаад автомашины тоо 2024 онд 785,000-д хүрсэн. Тооцооллоор, 2030 он гэхэд бүртгэлтэй автомашины тоо нэг саяас давах төлөвтэй байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын түгжрэлээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний хэрэглээ, хотын дуу чимээ нэмэгдэнэ. Тиймээс ногоон хотын хөгжлийн үндсэн шийдэл болох хувийн автомашины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээнд шилжүүлэх бодлогын хүрээнд их багтаамжтай, цахилгаан болон байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэхээр зорьж байна.

Энэ хүрээнд Тусгай замын автобус BRT, Улаанбаатар Трам /1, 2 дугаар шугам/, Улаанбаатар метро зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулж, хөрөнгө оруулалтыг шийдсэн бөгөөд Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

COP17 хурлын Ногоон бүсэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж байна.

Green Sustainable City – Public Transport Projects
Approximately 1.8 million people live in Ulaanbaatar. In line with population growth, the number of registered vehicles reached 785,000 in 2024. It is estimated that the number of registered vehicles will exceed one million by 2030. The continued increase in vehicle ownership is expected to exacerbate not only traffic congestion but also air pollution, greenhouse gas emissions, fuel consumption, and urban noise.
Therefore, as a key solution for developing a green city, Ulaanbaatar aims to reduce reliance on private vehicles and promote a shift toward public transportation by developing a high-capacity, electric, and environmentally friendly public transport system.
Within this framework, feasibility studies have been prepared and investment arrangements have been secured for projects including the Bus Rapid Transit (BRT) system, Ulaanbaatar Tram Lines 1 and 2, and the Ulaanbaatar Metro. Meanwhile, construction of the Cable Car Transport Project has reached 84 percent completion.

Command Palette

Search for a command to run...