“BYD COMPANY LIMITED” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 16 ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хөгжлийн төслүүдээ танилцуулж байгаа билээ. Авто замын түгжрэл, агаар орчны бох
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хөгжлийн төслүүдээ танилцуулж байгаа билээ. Авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулж, дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилготой 16 төслийн явц, хэрэгжилттэй “BYD company limited” компанийн төлөөлөгчид өнөөдөр /2026.08.21/ танилцаж, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын инженер, мэргэжилтнүүдтэй санал солилцов.
Тус компани нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, автомашины өсөлтийг дагасан замын түгжрэл зэргийг бууруулахад чиглэсэн технологийг Монголд нэвтрүүлэхийг зорьж буй бөгөөд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тус санамж бичигт дараах 4 технологийг нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судлах ажээ.
Үүнд, Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /BESS/, Баттерейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг зорьж байна.
“BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд 2025 онд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани нь цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг БНХАУ-д 20 мянган ширхэгийг барих ажлыг энэ оны 6 дугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхэгийг бариад байгаа ажээ. Мөн 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем /BESS/-ийг барьж байгуулсан нь дэлхийд тэргүүлэх амжилт болсон байна. “BYD Company Limited” компани нь өөрийн үйлдвэрлсэн “Blade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг дэлхийд танилцуулсан бөгөөд БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод амжилттай нэвтрүүлээд байна.