COP17: Баянгол дүүргийн иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын 16 төсөлтэй танилцлаа

2026.08.246 үзсэн
COP17: Баянгол дүүргийн иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын 16 төсөлтэй танилцлаа

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй нийтийн тээвэр, эрчим хүч, авто зам, хот байгуулалт, усны менежментийн чиглэлийн 16 томоохон төслийн хэрэгжилт, ач холбогдлын талаар өдөр бүр иргэдэд танилцуулж байна. Энэ удаад Баянгол д

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй нийтийн тээвэр, эрчим хүч, авто зам, хот байгуулалт, усны менежментийн чиглэлийн 16 томоохон төслийн хэрэгжилт, ач холбогдлын талаар өдөр бүр иргэдэд танилцуулж байна. Энэ удаад Баянгол дүүргийн иргэд өөрсдийн оршин суугаа орчинд хэрэгжих бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудал болон хэрэгцээ шаардлагын талаар санал бодлоо солилцов. Баянголчуудын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган болон дугуйн хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эзэмшлийн талбайг сайжруулах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр хөндсөн.

Бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн дэд бүтцийн шинэчлэлээр хязгаарлахгүй, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй хотын орчныг бүрдүүлэхэд чиглүүлж буйг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас танилцуулсан бөгөөд цаашид нийслэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны хамгаалал, иргэдийн ая тухтай амьдрах орчныг уялдуулсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг онцоллоо.

Command Palette

Search for a command to run...