COP17: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2026.08.246 үзсэн
COP17: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгч буй бө

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгч буй бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэд төслүүдийн явц, хэрэгжилттэй танилцав. Иргэдийн зүгээс Дүүжин замын тээврийн төсөл, тэр дундаа “Тог тасарвал ямар эрсдэл үүсэх вэ” гэдгийг тодруулж байв.

Тус төсөл нь Яармаг дахь Арцатаас Хархорин чиглэлд баригдаж буй бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, стандартын дагуу үндсэн хийцлэлийг барьсан. Европын Холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 багц стандартыг Монголын үндэсний стандарт /MNS/ болгон баталсныг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Ахлах инженер Д.Төгөлдөр, Хөрөнгө оруулалтын шинжээч Э.Төрболд нар мэдээлэл өгч ажиллав.

“Дүүжин замын тээврээр зорчиж байхад тог тасарвал нөөц генератор ажиллаж эхэлнэ. Ингэснээр кабинд буй зорчигчдыг 1м/сек-ын хурдтай буулгах туршигдсан технологи юм. Тэгэхээр зарим хүмүүсийн шүүмжилж хэлээд байдаг шиг тог тасрахаар зорчигч өндөрт гацна гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийдөө гацах, зорчигчид өндрөөс унах, тог тасрах зэрэг иргэдийн хөндөж яриад байдаг асуудлыг Францын Пома, Австрийн Доппелмэйр компаниуд 100 гаруй жилийн өмнө шийдэж, дэлхий нийтийн аюулгүй технологи болсон” гэдгийг НТУГ-ын зүгээс мэдээллээ.

Мөн Дүүжин замын тээврээс гадна нийслэлийн зам тээврийн сүлжээг шинэчлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

 

Command Palette

Search for a command to run...