Баянзүрх дүүргийн иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа

2026.08.2514 үзсэн
Баянзүрх дүүргийн иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг Ногоон бүсэд танилцуулж байна. Өнө

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг Ногоон бүсэд танилцуулж байна. Өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд "Нэгдсэн төслийн удирдлагын газар"-ын талбайд зочилж, явц, хэрэгжилттэй танилцлаа. Иргэдийн зүгээс нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төслийн санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийн талаар түлхүү сонирхож байв.

Дүүжин замын тээврийн төслийн хоёр шугамын нийт санхүүжилт нь 51 сая ам.доллар бөгөөд төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байна. Тус зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг 12 жилийн дараа эхлүүлэх нөхцөлтэй юм. Мөн иргэд нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн Тусгай замын автобус буюу BRT төслийн талаар мэдээлэл авч, тусгай замыг хэрхэн төлөвлөж байгаа, нийтийн тээврийн хөдөлгөөнийг ердийн автомашины урсгалаас хэрхэн тусгаарлах талаар тодруулсан.

Тусгай замын автобус BRT нь автобусыг замын түгжрэлээс үл хамааран хурдан, тогтмол хөдөлгөөнөөр зорчуулах зорилготой нийтийн тээврийн систем бөгөөд автобусны тусгайлан төлөвлөсөн зорчих хэсэг, буудал, хөдөлгөөний зохион байгуулалт зэрэг шийдлүүдийг цогцоор нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх үеэр бүтээн байгуулалтын зорилго, санхүүжилт, хэрэгжүүлэх үе шат, иргэдэд үзүүлэх үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө.

Command Palette

Search for a command to run...