БНФУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын үеэр Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны атташе Инес Аш, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын үеэр Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны атташе Инес Аш, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Тогтвортой хөгжил, эрчим хүч, тээврийн асуудал хариуцсан зөвлөх Бенжамин Фушар (Benjamin Fouchard) нар Ногоон бүсэд дэлгэсэн “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын төслүүдийн явц, хэрэгжилт, хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцлаа. НТУГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд Гадаад харилцааны менежер Б.Хулан байгууллагын цаашдын зорилт, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулж, санал солилцов.
Мөн COP17-ын хүрээнд дэвшүүлж буй тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг дэмжих зорилтуудтай уялдуулан эрчим хүч, тээвэр болон бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдэд Францын талтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах боломжийг хөндөж ярилцлаа.
Дашрамд дурьдахад, БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр Дүүжин замын тээвэр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.