Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд олон нийтэд танилцуулж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэд танилцлаа. Иргэдийн зүгээс Сэлбэ ухаалаг хотын төсөл, хэрэг
Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд олон нийтэд танилцуулж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэд танилцлаа. Иргэдийн зүгээс "Сэлбэ ухаалаг хот"-ын төсөл, хэрэгжилтийн явц, бүтээн байгуулалтын талаар түлхүү асууж, мэдээлэл авсан бөгөөд тус төслийн орон сууц, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, зам тээврийн зохион байгуулалт зэрэг асуудлыг сонирхож байв.
Тус төсөлд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 8,575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгохыг зорьж буй. Мөн төслийн хүрээнд 22.5 км авто зам, 72.6 км явган, дугуйн зам, 960 болон 1260, 1560 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой 5 цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барих бөгөөд нийт талбайн 36.8 орчим хувьд ногоон байгууламж төлөвлөгдсөн.
Төслийн нийт бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 38 хувьтай хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажлын байр шинээр бий болж, агаар, хөрс, орчны бохирдол эрс буурах судалгаа гарсан.