power

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл: ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

2026.09.1624 үзсэн
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл: ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн талаар иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулдаг мэдээллийг онцолж байна. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл ашиглалтад орсноор хэнд ашигтай вэ? Төсөл хэрэгжиж, үйлдвэр аш

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн талаар иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулдаг мэдээллийг онцолж байна.

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл ашиглалтад орсноор хэнд ашигтай вэ?

Төсөл хэрэгжиж, үйлдвэр ашиглалтад орсноор хамгийн гол үр өгөөжийг Улаанбаатар хотын иргэд хүртэх юм. Тус үйлдвэр нь хоногт 1,500 тонн хүртэлх ахуйн хог хаягдлыг шатааж боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд ингэснээр хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах боломж бүрдэнэ. Мөн хог хаягдлыг зөвхөн булж устгах бус, эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж, жилд ойролцоогоор 229.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлын менежментийн салбарт шинэ ажлын байр бий болж, байгаль орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

3 (18).png

Тендер шалгаруулалт яагаад хойшилсон бэ?

2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл уралдаант сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссан. Гэвч сонгон шалгаруулалтад оролцох байгууллагуудаас шаардлагад нийцсэн санал ирүүлээгүй тул тендерийн дараагийн үе шатанд шилжих боломжгүй болсон. Одоогоор ажлын хэсгийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд холбогдох шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын цаашдын үйл явцыг зохион байгуулах юм. Тендерийн үйл явцыг хууль, журмын дагуу ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгуулж, төслийг хэрэгжүүлэх чадавхтай байгууллагыг сонгох нь гол зорилго юм.

5 (14).png

Хог шатаах үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдэг. Утаа, диоксин зэрэг хорт бодисын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хог шатаах технологийн хамгийн чухал асуудлын нэг нь шатаах явцад үүсэх утаа болон хорт бодисын ялгарлыг зохих түвшинд хянах явдал юм. Иймээс төсөлд хог хаягдлыг зориулалтын зууханд өндөр температурт боловсруулж, үүсэх утааны хийг олон шатлалт цэвэршүүлэх системээр цэвэрлэхээр төлөвлөж байна. Утааны хийн найрлага дахь тоосонцор болон хорт бодисыг бууруулах зориулалттай технологийн шийдлийг ашиглаж, ялгарлыг холбогдох стандарт, байгаль орчны шаардлагад нийцүүлэх нь төслийн үндсэн нөхцөл байна. Өөрөөр хэлбэл, хогийг ил задгай шатаах бус, зориулалтын үйлдвэрт хяналттай технологийн процессоор боловсруулж, утааны хийг тусгай системээр цэвэршүүлэн гаргана. Ингэснээр хог хаягдлыг булж устгахаас үүсэх хөрс, усны бохирдол болон хогийн цэгийн ачааллыг бууруулахын зэрэгцээ хог хаягдлыг эрчим хүч болгон ашиглах боломж бүрдэнэ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 229.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа нь хог хаягдлыг нөөц болгон ашиглах гол үр өгөөжийн нэг юм.

4 (20).png

Үйлдвэрийн газар чөлөөлөлтийн ажил ямар шатандаа явна вэ?

Үйлдвэрийн барилга байгууламж баригдах газрын асуудлаар холбогдох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тодруулбал, тухайн газрыг төсөл хэрэгжүүлэх зориулалтаар шилжүүлэх хүсэлтийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Одоогоор холбогдох захирамж гараагүй байгаа бөгөөд газрын асуудлаарх шийдвэрийг хүлээж байна.

Захирамж гарсны дараа төслийн талбайг албан ёсоор хүлээн авах, газар чөлөөлөлт болон талбайн бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар зохион байгуулах боломж бүрдэнэ. Иймээс одоогийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил шийдвэр гарах хүлээлтийн шатанд явж байна.

 

Command Palette

Search for a command to run...