water

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууслаа

2026.09.2144 үзсэн
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууслаа

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Хот байгу

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр магадлал хийлгэж батлагдсан. Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын гүйцэтгэгч буюу Хот төлөвлөлт судалгааны институти ОНӨААТҮГ-аас батлагдсан ТЭЗҮ-ийг НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өглөө.

viber_image_2026-09-21_14-09-25-216(1).jpg

Төслийг үндсэн хоёр багцын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр багцын хүрээнд нийслэлийн таван дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэр дэх есөн байршилд үерийн хамгаалалтын суваг, далан бүхий нийт 95.5 км урт усны барилга, байгууламжийг 2026-2033 онд барьж байгуулахаар төлөвлөжээ. Хоёрдугаар багцын хүрээнд хотын төвийн хорооллуудад 50-60 жилийн насжилттай болсон борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд нийт 40 км урт бохир ус дамжуулах хуучин шугам хоолойг шуудуу ухахгүйгээр доторлох технологиор шинэчилж, 350 гаруй худгийг засварлан шинэчлэхээр тусгасан байна.

3(2).jpg

Шугам сүлжээг шинэчилснээр бохир усны дамжуулах чадвар 20-30 хувиар нэмэгдэж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацааг 30-50 жилээр уртасгах боломжтой гэж ТЭЗҮ-д тооцоолсон байна. Төслийг хэрэгжүүлснээр тухайн бүс нутагт оршин суугаа шууд болон дам байдлаар 400,000 гаруй иргэнийг үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэхээс гадна үерийн усны халилтаас шалтгаалах хөрс, усны бохирдлыг бууруулах үр дүнтэй гэж тооцоолжээ.

Ийнхүү ТЭЗҮ боловсруулж дууссанаар Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хотын инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулахад чиглэсэн төслийн дараагийн шатны ажлуудыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж байна.

 

 

Command Palette

Search for a command to run...