Азийн хөгжлийн банкны /АХБ/ “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт боллоо

2026.09.2529 үзсэн
Азийн хөгжлийн банкны /АХБ/ “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт боллоо

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь улс орон бүрд тулгамдаж буй, хил хязгаараар үл хязгаарлагдах нийгмийн асуудал бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд олон улсын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь улс орон бүрд тулгамдаж буй, хил хязгаараар үл хязгаарлагдах нийгмийн асуудал бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд олон улсын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоо нэн чухал юм. Монгол Улсад хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин, бодлого, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа ч, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал нь цаашид анхаарах шаардлагатай томоохон сорилт хэвээр байна. Тиймээс Азийн хөгжлийн банк (АХБ)-аас төсөл хэрэгжүүлж, хамтран ажилладаг байгууллагуудын албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын албан хаагчид хамрагдаж, жендэрийн эрх тэгш байдлын үндсэн ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, холбогдох журам, шаардлагын талаар мэдээлэл авлаа. Азийн хөгжлийн банкнаас байгууллагуудад зохион байгуулдаг энэхүү сургалт нь албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байранд аюулгүй, хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид орчинг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэхүү сургалтыг АХБ-ны бэлгийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг удирдан явууллаа.
Азийн хөгжлийн банк нь “Тусгай замын автобус (BRT)” төслийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-тай хамтран ажиллаж байна.

Command Palette

Search for a command to run...