НТУГ-ын албан хаагчид “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон хот – Иргэний оролцоо” хөтөлбөрийн 2026 оны намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-т Нэгдсэн төслийн удирдлагын газрын
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон хот – Иргэний оролцоо” хөтөлбөрийн 2026 оны намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-т Нэгдсэн төслийн удирдлагын газрын албан хаагчид идэвхтэй оролцлоо. НТУГ-ын албан хаагчид “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд арван таван ширхэг цагаан яргай болон 300 ширхэг хайлаас мод тарьж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Мөн энэ оны хавар тарьсан мод, бут, сөөгөө арчлан, усалгаа болон ургалтад нь анхаарч, тарьсан модоо эргэж арчилсан юм.

Мод тарих нь зөвхөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын чанарыг сайжруулах, тоосжилтыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэдийн амьдрах орчныг илүү эрүүл, таатай болгоход чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн тарьсан мод, бут, сөөгөө тогтмол арчилж, ургуулан бойжуулах нь байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг билээ.
