Зам, тээвэр, барилга, эрчим хүчний мега төслүүдийн төлөвлөгөөг хэлэлцлээ

2025.01.21130 үзсэн
Зам, тээвэр, барилга, эрчим хүчний мега төслүүдийн төлөвлөгөөг хэлэлцлээ

Хот байгуулалт, барилга, орон сууцны яам болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран “Нийслэлд хэрэгжүүлж буй зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүд

Хот байгуулалт, барилга, орон сууцны яам болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран “Нийслэлд хэрэгжүүлж буй зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн төлөвлөгөөнд бодлогын санал, зөвлөмж авах хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь зам, тээвэр, барилга, эрчим хүчний чиглэлээр нийт найман төсөл хариуцан ажиллаж байна. Эдгээрээс Улаанбаатар метро, дүүжин замын тээвэр, нүхэн гарц, Туулын хурдны зам, трамвай төслүүдийн бэлтгэл болон барилга угсралтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох яамд болон байгууллагуудын дэмжлэг, оролцоог хангах, бодлого чиглэлийн уялдаа холбоог сайжруулах, мөн үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газар болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.

Command Palette

Search for a command to run...