transport

"Улаанбаатар метро"-ны ТЭЗҮ дууссан

2025.01.23147 үзсэн
"Улаанбаатар метро"-ны ТЭЗҮ дууссан

🚟 Улаанбаатар метро Шугам I: Толгойт - Амгалан чиглэл Трассын урт: 19.4 км Өртөө: 15 Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км Хурд: 36.5 км/цаг Хүчин чадал: 17,200 зорчигч/цаг ✅ Инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19

🚟Улаанбаатар метро

Шугам I: Толгойт - Амгалан чиглэл

Трассын урт: 19.4 км

Өртөө: 15

Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км

Хурд: 36.5 км/цаг

Хүчин чадал: 17,200 зорчигч/цаг

Инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлов. Улаанбаатар хотын хөрсний уян налархайн коэффициент 23-аас дээш гарсан нь туннель барихад тохиромжтой үзүүлэлт юм. Тиймээс “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин” ашиглахаар сонгосон.

Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөсөн.

Command Palette

Search for a command to run...