transport

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС:ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025.02.13118 үзсэн
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС:ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл Тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан эскиз зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Үүний хүрээнд төслий

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл Тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан эскиз зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Үүний хүрээнд төслийн ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд буюу 02 сарын 15,16-ны өдрүүдэд Байгаль орчны болон олон нийтээс санал авах, зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Санал асуулгад Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж, депоны байршлын дагуух таван дүүргийн 58 хорооны иргэдийг хамруулж, саналыг нь сонсоно.

Тусгай замын автобус төслийг 12.7 км урт коридорын дагуу хэрэгжүүлэх бөгөөд нийт 20 зогсоолтой байхаар тооцоолж буй. Замын холимог хөдөлгөөнөөс тусгаарлаж, голын эгнээгээр хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлэх их багтаамжтай нийтийн тээвэр ашиглалтад орсноор өдөрт 30000 орчим хүн тээвэрлэх тооцоолол гарсан байна. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэн та бүхэн олон нийтийн зөвлөлдөх уулзалтад оролцож төслийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.

Санал асуулгыг дараах байршлуудад тодорхой цагийн дагуу зохион байгуулна.

02 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт

- 10:30-12:30 СХД иргэд “Автобус бааз 2” хурлын танхим,

- 15:00-17:00 СХД иргэд 93 дугаар сургууль

- 15:00-17:00 Баянгол дүүргийн иргэд 93 дугаар сургууль

02 сарын 16-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хороод

- 10:30-12:30 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд Монгол 3 сургууль

- 15:00-17:00 Баянзүрх дүүргийн иргэд 84 сургууль

Command Palette

Search for a command to run...