ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА

Нийтийн тээврийг төрөлжүүлж, олон төрөлт нийтийн тээврийн нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Дүүжин замын тээврийн төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Хамгийн том хоёр өргөн чөлөөг холбох I шугам нь Яа
Нийтийн тээврийг төрөлжүүлж, олон төрөлт нийтийн тээврийн нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Дүүжин замын тээврийн төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Хамгийн том хоёр өргөн чөлөөг холбох I шугам нь Яармаг Арцат – Өнөр хороолол чиглэлд 4.2 км урттай байх бөгөөд хоёр буудалтай, 10 хүний багтаамжтай 98 кабинтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Зорчих хугацаа 11 минут бөгөөд 70 км/цаг салхины хурд тэсвэрлэх чадвартай. Төслийн хүрээнд 1 га талбайд кабины гараж, засварын цех, авто зогсоол байгуулагдана.
II шугам нь Үндэсний соёл амралтын хүрээлэн – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд баригдах бөгөөд авто зам өргөтгөх боломжгүй, нийтийн тээврийн хүртээмж бага бүсэд буюу Хан-Уул дүүргийн 15, 17, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороог хамран хэрэгжинэ. Энэхүү бүсэд нийт 82 мянга орчим хүн оршин суудаг зорчилт өндөр, нийтийн тээврийн эрэлт ихтэй бүс юм.
2023 оны байдлаар Улаанбаатар хотын хүн ам 1.65 саяд хүрч, замын сүлжээний ачаалал оргил цагаар 97 км замд түгжрэл үүсэж байна. Хэрэв олон төрөлт тээврийн систем нэвтрүүлэхгүй бол 2030 он гэхэд авто замын ачаалал 32 хувиар нэмэгдэх эрсдэлтэй гэж судалгаагаар тогтоогдсон. Тиймээс хүн амын нягтрал ихтэй, авто замын холболт хангалтгүй бүсүүдийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүжин замын тээврийн хоёр чиглэлийн төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Европын Холбооны “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг MNS стандарт болгон нутагшуулж, батлуулсан. Эдгээр стандартууд нь дүүжин замын барилга байгууламж, инженерийн систем, аюулгүй ажиллагааны үйл ажиллагаа, зорчигчийн хамгаалалт, ослын үеийн ажиллагааг бүрэн зохицуулдаг. Төслийн аюулгүй ажиллагааг хангах Галын аюулаас урьдчилан сэргийлэх, Барилга байгууламжийн инженерийн ажил, Татлага зэрэгтэй холбоотой хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагатай доорх QR кодыг уншуулж танилцаарай.