transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ДЭМЖЛЭЭ

2025.02.1548 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ДЭМЖЛЭЭ

Төслийн нөлөөллийн бүсэд хамаарагдах аж ахуйн нэгж болон иргэдэд дүүжин замын тээвэр төслийн мэдээлэл хүргэх, иргэдийн саналыг сонсох уулзалт хэлэлцүүлгийг 02 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт

Төслийн нөлөөллийн бүсэд хамаарагдах аж ахуйн нэгж болон иргэдэд дүүжин замын тээвэр төслийн мэдээлэл хүргэх, иргэдийн саналыг сонсох уулзалт хэлэлцүүлгийг 02 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн 29, Хан Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэд оролцсон юм. Төслийн барилга угсралтыг 2025 оны 3 сараас эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж буй. Уг тайланд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-т "төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл"-ийг тусгана гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу төслийн нөлөөлөлд хамаарагдах нутгийн иргэд буюу Баянгол дүүргийн 29-р хороо, Хан Уул дүүргийн 4, 23-р хорооны иргэд нийтийн уулзалтыг зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд ирүүлсэн саналыг тайланд тусгах юм.

Уулзалтын үр дүнд хороодын иргэд дүүжин замын тээвэр төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол төслийн нэгжээс хэд хэдэн зүйлсийг анхаарч ажиллахыг шаардсан юм. Үүнд, Францаас стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэвч нөгөөтэйгүүр шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж нэвтрүүлэхдээ төсөвтөө тааруулж, цаг хугацаандаа, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг угсралт болон ашиглалтын шатандаа анхаарч ажиллахыг иргэдийн зүгээс хэлж байлаа.

Дашрамд дурдахад, Баянгол дүүргийн 29-р хороо нь Өнөр хороолол, Хан Уул дүүргийн 23-р хороо нь Яармаг Арцат талын буудлын байршил юм. 

Command Palette

Search for a command to run...