МЕДЕЛЛИН ХОТЫГ ӨӨРЧИЛСӨН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР

2025.07.2845 үзсэн
МЕДЕЛЛИН ХОТЫГ ӨӨРЧИЛСӨН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР

Колумбийн Меделлин хотын “Метрокабель” дүүжин замын систем нь хотын захын дүүрэгт амьдарч буй иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч болдгийг харуулсан онцлох жишээ юм.Уулын бэлд байрлах хорооллуудад амьдардаг иргэд өмн

Колумбийн Меделлин хотын “Метрокабель” дүүжин замын систем нь хотын захын дүүрэгт амьдарч буй иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч болдгийг харуулсан онцлох жишээ юм.Уулын бэлд байрлах хорооллуудад амьдардаг иргэд өмнө нь хотын төвд очихын тулд налуу, аюултай замаар удаан хугацаанд алхах шаардлагатай байв. Харин дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэд хотын метроны сүлжээнд шууд холбогдох боломжтой болж, өмнө нь нэг цагаас дээш хугацаа зарцуулдаг байсан замыг 10–20 минутын дотор туулах болсон. Ингэснээр иргэд гэр бүл, боловсрол, ажил, амралтад
гаргах цагийг нэмэгдүүлж өгсөн.

Метрокабель нь зөвхөн тээврийн асуудлыг шийдсэн төдийгүй, эдийн засгийн боломж, нийгмийн үйлчилгээнд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлсэн. Иргэд одоо илүү хялбар аргаар ажлын байр, сургалтын байгууллага, эмнэлэг зэрэг чухал үйлчилгээ рүү зорчиж, өмнө нь тусгаарлагдсан байсан байршлаас хотын идэвхтэй бүс рүү ойртож чадсан. Үүний үр дүнд эдийн засгийн оролцоо нэмэгдэж, амьдралын чанар дээшилсэн юм.

Хамгийн сонирхолтой нь бүс нутгуудыг хотын төвтэй шууд холбосноор иргэд өөрийн амьдарч буй орчиндоо илүү их бахархах болсон бөгөөд гадны хүмүүс ч эдгээр хороололд хандах хандлагаа өөрчилсөн нь судалгаагаар батлагдсан байна.

Дүүжин замын тээврийн буудлуудын ойр орчимд хийгдсэн бүтээн байгуулалт, нийтийн талбайн тохижилт нь орчны чанарыг сайжруулж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, парк, олон нийтийн төвүүдийг шинэчилж, иргэдэд
зориулсан аюулгүй, ногоон орчин бий болгосон нь хотын дэд бүтцийн шинэчлэлийн чухал хэсэг байж. Үүнээс гадна, дүүжин замын тээврийн систем бий болсноор гэмт хэргийн гаралт буурсан нь төрийн оролцоо нэмэгдэж, олон нийтийн оролцоо
идэвхжсэнтэй холбоотой гэж судлаачид үздэг.

Метрокабель нь байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай, тогтвортой тээврийн шийдэл бөгөөд хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна.  

Command Palette

Search for a command to run...