АГААРААС ЦЭВЭР УС ГАРГАН АВАХ ТӨХӨӨРӨМЖ

2025.07.2937 үзсэн
АГААРААС ЦЭВЭР УС ГАРГАН АВАХ ТӨХӨӨРӨМЖ

Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн (MIT) эрдэмтэд цөлийн халуун, хуурай нөхцөлд ч цэвэр ус хураах боломжтой, цахилгаан хэрэглэдэггүй шинэ төрлийн төхөөрөмжийг амжилттай зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь цацрагийн

Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн (MIT) эрдэмтэд цөлийн халуун, хуурай нөхцөлд ч цэвэр ус хураах боломжтой, цахилгаан хэрэглэдэггүй шинэ төрлийн төхөөрөмжийг амжилттай зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь цацрагийн хөргөлтийн зарчмаар ажиллаж, агаарт агуулагдах усны уурыг шингэн хэлбэрт шилжүүлэн цэвэр ус болгон хувиргадаг байна.
MIT-ийн судлаачид уг төхөөрөмжийг АНУ-ын хамгийн хуурай бүс нутгийн нэг болох Death Valley-д туршихад, өдөрт 57–161 мл ус тогтмол хураах боломжтойг тогтоосон нь уур амьсгалын хувьд хэт хуурай орчинд ч найдвартай ажиллах боломжтойг баталжээ.

Энэхүү төхөөрөмж нь цахилгаан, мотор, нарны хавтан зэрэг ямар ч эрчим хүчний эх үүсвэр шаарддаггүй. Харин бөмбөлгөн бүтэцтэй тусгай гадаргуу нь цацрагийн хөргөлтийн аргыг ашиглан өөрийгөө орчны температураас доогуур хэмд хөргөж, агаарт агуулагдах усны уурыг конденсацид оруулснаар дусал хэлбэрээр хуримтлуулдаг байна.

Энгийн бүтэцтэй, хямд өртөгтэй энэхүү систем нь усны хомсдол нүүрлэсэн алслагдсан бүс нутагт тогтвортой, найдвартай шийдэл болох бүрэн боломжтой. Цаашид төхөөрөмжийн ус шингээх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гидрогелийн бүтцийг сайжруулах, хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр хөгжүүлэлтийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа судалгааны баг онцолжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимжиж буй өнөө үед MIT-ийн уг шинэлэг бүтээл нь цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх нэгэн шинэ гарц болохыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. 

Command Palette

Search for a command to run...