“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЭРИЙГ ЗАРЛАЛАА

2025.09.10157 үзсэн
“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЭРИЙГ ЗАРЛАЛАА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдр

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/720 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод “Нэгдүгээр тойрог зам”-ыг барьж байгуулах шйидвэр гарсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төсөл нь нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцолтой байна.  

Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр /2025.09.11/ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг зарлалаа.  

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Автозам, замын байгууламжийн төслийн захирал А.Ербол, “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар”-ын дарга Б.Одбаяр нар мэдээлэл өгсөн.  

“Нэгдүгээр тойрог зам” төслийг Олон Улсын нээлттэй “EPC+F” буюу Зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт + Гүйцэтгэгч тал санхүүжилтийг санал болгох нөхцөлтэйгээр, нээлттэй зарлалаа. НЗДТГ-аас энэхүү төслийн ТЭЗҮ, бичиг баримтыг магадлуулсан. Нийт 916 сая ам.долларын өртөг бүхий тус төслийн нээлттэй тендэрийг нэг багц болгон зарлаж буйг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тодотгов. Тус төсөл нь нийслэлийн 6 дүүргийг дамжин өнгөрөх нийт 24.8 км урттай, үндсэн замын эгнээ 6, туслах замын эгнээ нь 2-4 эгнээ байхаар ТЭЗҮ-д тусгасан аж.  

“Туулын хурдны зам нь транзит тээврийн зориулалтынх бол Нэгдүгээр тойрог зам төсөл нь түгжрэлийг бууруулахад голлон нөлөөлөх ач холбогдолтой төсөл юм. Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” бодлого, Нийслэлийн хөгжлийн 2040 болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдсан томоохон мега төсөл гэдгийг “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар”-ын дарга Б.Одбаяр онцоллоо.  

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Автозам, замын байгууламжийн төслийн захирал А.Ербол “Төслийн ТЭЗҮ-ийг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, 7 сарын хугацаанд хийж дуусгасан. Улмаар долоодугаар сард Монгол Улсын Их хурлаас тогтоол гарч, Тойрог замыг бүрэн санхүүжүүлэх эрх олгож, хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гарах хамгийн чухал үзүүлэлт нь нийслэлийн хэмжээнд хатуу хучилттай авто замын сүлжээ 13.679 км-ээр, төмөрбетон гүүрийн хүчин чадал 9.034 урт/м-ээр нэмэгдэж, Монгол улсад анх удаа 2.08 км туннелийн байгууламж баригдах юм. Үүний үр дүнд нийслэлийн нийгэм, эдийн засгийн үйлчилгээ шуурхай болж, дэд бүтцийн хангамж хүрэлцээ нэмэгдэнэ” гэв.  

“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.8 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.  

Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт үзүүлэх үр нөлөөг төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд улс, орон нутгийн татварт төлөгдөх татвар хураамжийн дүнгээр тооцвол улс, нийслэлийн төсөвт нийт 104.4 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Энэ нь нэг км авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт тутамд улс, орон нутгийн төсвийн орлого 4.2 тэрбум ₮ буюу 1.178 сая.$-ийг бүрдэх боломжтойг харуулж байна.
 

Command Palette

Search for a command to run...