ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ МЕТРО ХЭРХЭН БАРИГДСАН БЭ?

Дэлхийд анхных болох, Лондон хотын хараахан нээгдээгүй байсан метроны систем улс даяар шуугиан тарьж байлаа. Нүх ухаж хотын доогуур төмөр зам тавих нь зүгээр л мөрөөдөл мэт хэн бүхэнд санагдаж байсан юм. Уушийн газарт су
Дэлхийд анхных болох, Лондон хотын хараахан нээгдээгүй байсан метроны систем улс даяар шуугиан тарьж байлаа. Нүх ухаж хотын доогуур төмөр зам тавих нь зүгээр л мөрөөдөл мэт хэн бүхэнд санагдаж байсан юм.
Уушийн газарт суух хөлрүүчэгчид уг санааг шоолж, орон нутгийн сайд төмөр замын компанийн төслийг Тамд нэвтрэх оролдлого гэж буруутгаж байжээ. Өнөөдрийн ханшаар 100 сая ам.доллароор бүтэх төслийг хүмүүс мөрөөдөл гэж үзээд бүтэхгүй гэж ярилцацгааж байсан ч газар доогуур галт тэрэг явуулах- мөрөөдөл төдий байсан зүйл бодит болсон юм.
1863 оны 1-р сарын 10-наас 30,000 хүн дэлхийн хамгийн анхны метроны 4 миль урт замаар газар доогуур зорчиж эхэлсэн. Гурван жилийн барилгын ажил болон зарим саатлын дараа, Метрополитан төмөр зам үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон юм. Энэ үйл явдалд хотын удирдлагуудын маш их баярласан. Яагаад гэвэл тэд зам дээрх түгжрэл, ачааллыг бууруулах арга замыг эрэлхийлсээр ирсэн байна. Тэр цаг үеийн дэлхийн хамгийн том бөгөөд хөрөнгө чинээтэй хот ЛОНДОН- тэрэгнүүд, худалдаачид, үхэрнүүд болон олон хүний хөл хөдөлгөөнөөс болоод байнга шахцалдаж, түгжирдэг байсантай холбоотой юм.
Төмөр замыг газар доогуур тавих санаачилгыг Викторийн эрин үед амьдарч байсан Чарльз Пирсон гаргасан юм. Тэрээр 1840-өөд онд газар доорхи галт тэрэгний системийг дэмжихийг тууштай уриалж байсан ч сөрөг хүчнийхэн энэ санааг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй гэж үзэж байжээ. Учир нь тухайн үед зөвхөн өндөр уул толгодод л галт тэрэг явах туннельтэй гэсэн ойлголттой байсантай холбоотой. Тэгвэл хотын төвөөр хэрхэн галт тэргийг явуулсан бэ? Хариулт нь "ухаад, хучих" энгийн систем байсан юм. Ажилчид том том суваг ухаж, тоосгонуудыг нуман хийцлэлээр байршуулан туннель барьж, дараа нь туннель дээгүүрх нүхийг хучдаг байв. Гэвч нүх ухахын тулд газрын гадарга дээрх барилга байшингуудыг нураах шаардлагатай болсноор шугамын ихэнх хэсэг нь баригдчихсан байгаа замуудын доогуур тавигдахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Мэдээж хэрэг, осол гарсан. Нэг удаа, хүчтэй бороо орсноор бохир усны суваг үерлэж, хийцлэлүүдийг нурааж, төслийг хэдэн сарын турш хойшлуулах шалтгаан болсон юм. Гэхдээ Метрополитан төмөр зам нээгдмэгц л Лондончууд шинэхэн галт тэргээр зорчихоор маш хурдан цугларцгаасан юм. Метрополитан маш хурдан хугацаанд Лондоны тээврийн системийн амин чухал хэсэг болсон ба нэмэлт шугамууд асар хурдан хугацаанд баригдаж, шинэ суурьшлын бүс станцуудын орчимд бий болсоор байв. Том худалдааны төвүүд төмөр замын өртөөний ойролцоо нээгдэж төмөр замын компаниуд хүмүүсийн сонирхлыг татаж тээвэрлэлтийг ихэсгэхийн тулд Ийрлс Кортэд 30 давхар дугуйт цамхагтай алсыг харагч хүртэл байгуулсан юм. 30 жилийн дараа Лондоны метроны систем 80 километр урт болон өргөжиж, төв хэсэгт туннель дээгүүр төмөр замын шугамууд явдаг болсон байна. Гэхдээ Лондон хот өдрөөс өдөрт хөгжиж, тэлж байсан бөгөөд хүн бүр л уг системд холбогдож, тээврийн шинэ системийг ашиглаж зорьсон газраа хурдан хугацаанд хүрэхийг хүсч байсан юм. 1880-аад оны сүүлээр Лондон хотод барилга, бохир усны суваг, цахилгааны кабель, инженерийн шугам сүлжээ хэт их болсноор "ухаж, хучих" технологийг ашиглах боломжгүйд хүрч шинэ систем зохион бүтээх шаардлагатай тулгарсан юм. "Greathead Shield-Грэйтхэд Шийлд" гэх машины тусламжтайгаар зөвхөн 12 хүн л Лондонгийн доогуур шавар дундуур туннель гаргах боломжтой болсон. Эдгээр шинэ шугамуудыг "суваг" гэж нэрлэж байсан ба “ухах, хучих” технологиор барьсан туннельтэй харьцуулахад 25 метрийн гүнд байсан юм. Анхны туннелийг 1890 онд Хот-Өмнөд Лондон чиглэлд нээж, маш амжилттай байсан тул дараагийн 20 жилийн хугацаанд зургаан шугамыг нэмж байгуулсан байна. Ухаалаг, шинэ технологийг Лондонгийн Тдэймс голын доогуурх хэд хэдэн шугамыг ухахад ч ашиглаж байжээ. 20-р зууны эхээр Будапешт, Берлин, Парис, Нью-Йорк зэрэг хотууд метроны системтэй болсон байв. Өнөөдөр 65 орны 160 гаруй хотод газар доогуур төмөр зам ашиглан түгжрэлгүй хүссэн газраа хурдан хугацаанд хүрэх боломжийг олгосон Чарльз Пирсон болон Метрополитан төмөр замынханд талархаж болох юм.