БНСУ-ЫН МӨРӨӨДЛИЙН ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ ТӨСӨЛ

БНСУ-ын Сөүл -Бусан хотыг холбосон KTX хурдны гарт тэрэг төслийн хэрэгжилт болон түүнд тулгарч байсан эрсдлийн даван туулснаар гарсан үр дүнгийн талаар танилцуулахаар бэлдлээ. Сөүл хотоос Бусан хот хүртэлх 320 км зайг зө
БНСУ-ын Сөүл -Бусан хотыг холбосон KTX хурдны гарт тэрэг төслийн хэрэгжилт болон түүнд тулгарч байсан эрсдлийн даван туулснаар гарсан үр дүнгийн талаар танилцуулахаар бэлдлээ.
Сөүл хотоос Бусан хот хүртэлх 320 км зайг зөвхөн 2 цаг 15 минутад туулах “Мөрөөдлийн хурдны галт тэрэг” бүтээн байгуулах төсөл байсан. Тус төсөл нь тус улсын стратегийн чухал ач холбогдолтой төмөр замын дэд бүтцийн төсөл бөгөөд хэрэгжүүлэх явцдаа олон талын эрсдэл, сорилт тулгарч байсан.
1. Төслийн нэр:
KTX — Korea Train Express (Сөүл–Бусан хурдны төмөр замын төсөл)
2. Төслийн төрөл:
Төмөр замын дэд бүтэц, өндөр хурдны тээврийн систем
3. Хугацаа:
1992–2004(Iшат)
2004–одоо (шинэ шугамууд, SRT, GTX өргөтгөл)
4. Төслийн зорилго:
- Улсын хэмжээнд зорчих хугацааг богиносгох
- Эдийн засгийн төвлөрлийг бууруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжил хангах
- Тээврийн үр ашиг, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох
5. Төсөлд тулгар байсан эрслүүд
KTX хурдны галт тэрэгний төслийн хэрэгжилтийн үеийн гол эрсдлүүд
Техникийн эрсдэл
- Хурдны төмөр замын технологийг анх удаа нутагшуулах үед инженерийн дасан зохицол, стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангах хэцүү байсан.
- Францын TGV технологийг лицензээр нэвтрүүлэхдээ дотоод нөхцөлд (уулын бүс, газар хөдлөлийн эрсдэл, цаг агаарын ялгаа) тохируулах шаардлагатай болсон.
Шийдэл: Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн (Korea Railroad Research Institute ) байгуулж, дотоодын инженерчлэл, аюулгүй байдлын стандартыг хөгжүүлсэн.
Санхүүгийн эрсдэл
- Төслийн анхны төсөв (5.8 их наяд вон) нь барилгын явцад 10 гаруй наяд вон хүртэл нэмэгдсэн.
- Газрын үнэлгээ, барилгын материал, гүйцэтгэлийн хугацаа нэмэгдсэн.
- Шийдэл: Төслийн дараагийн үе шатуудад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа (PPP) хэлбэрийг ашигласан (жишээ нь: SRT, GTX).
Хугацааны эрсдэл
- Газар чөлөөлөлт удааширсан, барилгын зөвшөөрөл болон орчны нөлөөллийн үнэлгээний процесс сунжирсан.
Шийдэл: Засгийн газар тусгай хуулиар “Түргэвчилсэн дэд бүтцийн төслүүдийн журам” баталж төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан.
Нийгэм, байгаль орчны эрсдэл
- Төмөр замын чигт өртсөн бүс нутгийн иргэдийн эсэргүүцэл, дүрвүүлэлт, байгаль орчны нөлөөллийн асуудал тухайлбал ойн сан, усны сан экосистемийн нөлөөлөл.
Шийдэл: Нутгийн иргэдтэй нийгмийн зөвшилцлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, нөхөн олговрын уян хатан бодлого нэвтрүүлсэн.
Бодлогын ба байгууллагын эрсдэл
- Төслийн эхэнд төрийн байгууллагуудын уялдаа сул байсан (Төмөр замын газар, Сангийн яам, Орон нутгийн захиргаа хооронд).
- Төсөл хэрэгжүүлэгч байгууллага (Korea High-Speed Rail Construction Authority) ба ашиглагч (Korail) хооронд үүрэг хариуцлага давхцаж байсан.
Шийдэл: 2005 онд “Korea Rail Network Authority” байгуулагдаж, барилга ба ашиглалтын чиг үүргийг тусгаарласан.
Мэдлэг ба туршлагын хомсдол
- Хурдны галт тэрэгний технологи, менежментийн туршлага дутмаг.
Шийдэл: төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, инженерчлэлийн чадвар нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Ашиглалтын ба зорчигч урсгалтын эрэлттэй холбоотой эрсдэл
- Эхний жилүүдэд зорчигчийн тоо төсөөллөөс 20–30% бага байсан.
Шийдэл: KTX шугамыг бусад хотууд (Жонжу, Мокпо, Каннын гэх мэт) руу өргөтгөж, KTX-SRT нэгтгэсэн систем бий болгосон.
Технологийн эрсдэл
- Тоног төхөөрөмжийн насжилт, шинэ технологид нийцэхгүй болох
Шийдэл: KTX-II шугамын хөгжүүлэлт, шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн.
Төслийн үр дүн:
- KTX нь 2024 оны байдлаар 70 сая орчим зорчигчийг жил бүр тээвэрлэж байна
- Улсын хэмжээнд зорчих хугацааг 50–60% бууруулсан (Сөүл хотоос Бусан хотруу 4 цаг зорчдог байсан бол 2 цаг 15 мин)
- CO₂ ялгаруулалтыг авто замтай харьцуулахад 30% бууруулсан
- Солонгосын дотоодын инженерийн чадавхи хөгжиж, “KTX-II буюу Korean Train Express II”, “SRT буюу Super Rapid Train”, GTX буюу Great Train Express” зэрэг үндэсний өндөр хурдны галт тэрэгний системүүд бий болсон
Сургамж (Lessons Learned):
- Гадаад технологийг нутагшуулахад үндэсний судалгаа, инженерчлэл чадавх чухал
- Эрсдэлийг урьдчилан ангилах, хариу арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулах шаардлагатай
- Иргэдийн оролцоог эртнээс хангах нь нийгмийн эсэргүүцлийг бууруулдаг
- Дэд бүтцийн төслийг ашиглалтын менежменттэй уялдуулан төлөвлөх нь тогтвортой байдлын үндэс