ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЧИГЛЭЛ ДАГУУ АВТОБУСНЫ ДУНДАЖ ХУРД 20-25 КМ/ЦАГ ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ

Тусгай замын автобус /BRT/ төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж- Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус төслийн төлөвлөж буй чиглэлийн дагууд нийтийн тэ
Тусгай замын автобус /BRT/ төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж- Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус төслийн төлөвлөж буй чиглэлийн дагууд нийтийн тээврийн хэрэгслийн зорчих дундаж хурд 10–15 км/цаг, харин хөдөлгөөний оргил ачааллын үед 5 км/цагт хүртэл буурдаг судалгаа бий. Тухайлбал, ажлын өдрүүдийн оройн оргил ачааллын үед замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дундаж хурд хамгийн бага буюу 5.57 км/цаг, харин амралтын өдрүүдийн өдрийн оргил ачааллын үед 8.19 км/цаг байна. Харин хамгийн өндөр үзүүлэлт нь ажлын өдрийн өглөөний оргил цагт дунджаар 11.07 км/цаг, амралтын өдрийн өглөөний оргил цагт 16.27 км/цаг байжээ. Эдгээр тоон үзүүлэлт нь авто замын ачаалал нийтийн тээврийн үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлж байгааг бодитоор харуулж байна.Иймд автобусны тусгай эгнээг төлөвлөснөөр нийтийн тээврийн хэрэгсэл түгжрэлд саатахгүйгээр дунджаар 20-25 км/цагийн хурдтай тогтвортой хөдөлгөөн хийх нөхцөл бүрдэж байгаа юм.
Тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлснээр тухайн чиглэлийн автобуснууд тусгай эгнээгээр саадгүй зорчихоос гадна нийтийн тээврийн үйлчилгээний чанар сайжирч, авто замын түгжрэл буурч, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэх бодит ач холбогдолтой. Мөн хувийн автомашины хэрэглээ буурснаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг олон улсын жишиг бий.
Төсөл хэрэгжсэнээр өдөрт 180,000 хүртэлх зорчигч тээвэрлэх боломж бүрдэх бөгөөд авто замын хөдөлгөөний нийт нэвтрүүлэх чадвар 12.6 хувиар нэмэгдэх судалгаа гарчээ.