Б.МӨНХБААТАР: ФИДИК НЬ ЗҮГЭЭР НЭГ ГЭРЭЭНИЙ БАРИМТ БИЧИГ БУС, ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮН, ЧАНАРЫГ ХАМГААЛДАГ УДИРДЛАГЫН СИСТЕМ ЮМ

2026.01.18328 үзсэн
Б.МӨНХБААТАР: ФИДИК НЬ ЗҮГЭЭР НЭГ ГЭРЭЭНИЙ БАРИМТ БИЧИГ БУС, ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮН, ЧАНАРЫГ ХАМГААЛДАГ УДИРДЛАГЫН СИСТЕМ ЮМ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 16 мега төслийг “Нэгдсэн төслийн удирдлагын газа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 16 мега төслийг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь нэгдсэн удирдлагаар зохион байгуулдаг. Энэ хүрээнд дэлхийн олон улс оронд стандарт болгон хэрэглэдэг, дэд бүтцийн төслүүдэд өргөн ашигладаг ФИДИК гэрээний Мөнгөлөг номыг тус газраас орчуулан, дотоодын хэрэгцээндээ нэвтрүүлж эхэлсэн. Энэ талаар “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны Ахлах менежер Б.Мөнхбаатартай ярилцлаа.

Нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлж буй томоохон 16 төсөл ямар шатанд хэрэгжиж байна вэ?

Жилийн өмнө буюу 2025 оны эхэнд бид дийлэнх төслийн эхний шат буюу нарийвчилсан үнэлгээний судалгаа болох техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөж, зарим төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байсан. Харин өнөөдөр жилийн ажлаа дүгнэхэд чамлахааргүй үр дүн гарсан байна. Тухайлбал, Туулын хурдны зам, Тойрог зам I, II болон Улаанбаатар трамвай 1, 2-р шугам, Тусгай замын автобус (BRT), Үерийн хамгаалат, Олон түвшний уулзварын төслийн ТЭЗҮ-ийг 2025 онд боловсруулж, холбогдох яам, газруудаар амжилттай батлууллаа. Харин Улаанбаатар метро болон Нэгдүгээр тойрог замын төслүүдийн сонгон шалгаруулалтыг Олон улсад болон дотоодод EPC+F нөхцөлөөр хэрэгжүүлэхээр зарлаж, санхүүжилт–гүйцэтгэлийн хосолсон загварыг сонгоод байна. 

Мөн “Улаанбаатар трам” төсөл нь Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хэлбэрээр хэрэгжихээр төлөвлөгдөн, хувийн хэвшлийн оролцоог татах бүтэцтэйгээр сонгон шалгаруулалт зарлалаа. Үүний зэрэгцээ Дүүжин замын тээвэр, Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Дулааны тавдугаар цахилгаан станц, Хүннү хот, Эмээлт эко паркийн дэд бүтцийн төсөл дээр зураг төсөл болон барилга угсралтын ажил эхэлсэн зэрэг 2025 онд төлөвлөсөн ажлууд тодорхой үр дүнд хүрсэн.
PMO оффисын зүгээс эдгээр төслийн санхүүжилт, гэрээний загвар, инженерийн шийдэл, хэрэгжилтийн эрсдэлийг уялдуулан, нэг цогц системээр удирдан зохион байгуулахыг зорьж, 2026 онд гүйцэтгэл, хэрэгжилтэд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Нэгдсэн төслийн удирдлагын газар гэдэг утгаараа төслүүдийн хоорондын уялдааг хангаж ажиллахад чиглэж байна. Үүний нэг томоохон ажил нь ФИДИК гэрээг төслүүддээ нэвтрүүлэхэд чиглэж байна гэж ойлгосон. Тэгвэл ФИДИК гэрээ гэж юу вэ гэдэг ойлголтыг энгийнээр тайлбарлавал?

FIDIC гэдэг нь барилга, дэд бүтцийн төслүүдэд ашиглагддаг олон улсын гэрээний стандарт нөхцөл, дүрмийн тогтолцоо юм. Энгийнээр тайлбарлавал, сайн гэрээ гэдэг нь хэн ямар ажил хийх, хэн юуг хариуцах, эрсдэл гарвал яаж шийдэх, мөнгийг хэзээ яаж төлөх вэ гэдгийг урьдчилан тодорхой, маргаангүй заасан байхыг хэлж буй юм. Хэрэв ийм тодорхой зохицуулалт байхгүй бол төсөл хэрэгжих явцад маргаан нэмэгдэж, хугацаа сунжирч, зардал өсөх эрсдэл ихэсдэг. Харин ФИДИК шиг нарийн, тэнцвэртэй гэрээ нь төслийг эхнээс нь дуусах хүртэл чанарын хяналт, санхүүжилт, хугацаа, хариуцлагын тодорхой логиктой байлгадаг. Гүйцэтгэгч ажлаа чанартай хийхгүй бол ашиглалтад орсны дараа ч өөрийн зардлаар засах үүргийг гэрээгээр хүлээдэг тул анхнаасаа стандарт баримталдаг. Захиалагч тал ч дур мэдэн шаардлага өөрчлөх боломжгүй болж, шийдвэр бүрээ гэрээнд тулгуурлан гаргадаг. Тиймээс сайн гэрээ гэдэг нь зүгээр нэг гэрээний баримт бичиг бус, төслийн эцсийн үр дүн, чанарыг хамгаалдаг удирдлагын систем юм.

ФИДИК нь анх 1913 онд Европын инженерүүдийн санаачилгаар байгуулагдаж, өнөөдөр дэлхийн 100 гаруй улсад хэрэглэгддэг нийтлэг стандарт болж хөгжсөн.

Хэрэгжүүлж буй төслүүдэд яагаад ФИДИК-ийн гэрээг ашиглах ёстой вэ?

Олон Улсын томоохон санхүүгийн байгууллагууд өөрсдийн санхүүжүүлдэг төслүүддээ ФИДИК-ийн гэрээг стратегийн түвшинд ашигладаг нь уг гэрээ олон улсад өндөр үнэлгээтэй байгаагийн бодит илэрхийлэл юм. Жишээлбэл, Дэлхийн банк өөрийн санхүүжүүлэх төслүүдэд ФИДИК-ийн гэрээний үндсэн хувилбаруудыг стандарт болгон ашигладаг. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Эксим банк, олон улсын хөгжлийн банкууд ФИДИК-ийг төсөлд ашиглах урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь энэ стандартыг найдвартай гэж үзэж байгааг харуулдаг.

ФИДИК-ийг олон улсын төслүүдийн сонгон шалгаруулалтын тендерийн баримт бичигт оруулж ашигладаг нь оролцогч талууд нэг стандарт ойлголттой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд ч олон улсын болон томоохон төслүүдэд ФИДИК ашигласнаар захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талууд нэг логик, нэг дүрэмд тулгуурлан ажиллах боломж бүрдэж байна.

ФИДИК нь Улаан, Шар, Мөнгөлөг гэсэн ангилал бүхий гэрээ, номоос бүрддэг. Хоорондын ялгаа нь юу байдаг вэ?

ФИДИК-ийн Улаан, Шар, Мөнгөлөг ном нь төслийн хариуцлага, эрсдэлийг талуудын хооронд хэрхэн хуваарилж байгаагаараа ялгаатай.
Захиалагч нь зураг төслийг өөрөө боловсруулж, гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг Улаан номонд тусгадаг бөгөөд үүнд зураг төсөлтэй холбоотой эрсдэлийн тодорхой хэсэг захиалагчид үлддэг. Харин Шар номыг төсөлд ашиглахад гүйцэтгэгч зураг төсөл болон барилгын ажлыг хамтад нь хариуцдаг учир захиалагчийн эрсдэл харьцангуй багасаж, гүйцэтгэгчийн хариуцлага нэмэгддэг. Гэхдээ стратегийн зарим систем, технологийн сонголтод захиалагчийн оролцоо, зөвшөөрөл хадгалагддаг тул Мөнгөлөг ном шиг бүх эрсдэл бүрэн гүйцэтгэгчид шилждэггүй.

Мөнгөлөг ном буюу EPC гэрээний үед гүйцэтгэгч зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, туршилт, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл бүх үе шатыг бүрэн хариуцна. Иймд эрсдэл, хариуцлага хамгийн өндөр түвшинд гүйцэтгэгч талд шилждэг. Тиймээс цар хүрээ том, стратегийн ач холбогдол өндөр, санхүүжилт нь олон эх үүсвэртэй мега төслүүдэд Мөнгөлөг ном илүү тохиромжтойд тооцогддог.

НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд Мөнгөлөг номыг орчуулж, дотоодын хэрэгцээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Энэ ном нь ямар ач холбогдолтой байх вэ?

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас ажлын хэсэг байгуулж, гэрээний мэргэжилтэн, санхүүгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, дотоодын зөвлөхүүдийг оролцуулан ФИДИК-ийн 2017 оны хоёр дахь хэвлэл болох Мөнгөлөг номыг 7 сарын хугацаанд бүрэн орчуулж дуусгалаа. Үүний зэрэгцээ уг номтой холбоотой нэр томьёо, тодорхойлолтын нэгдсэн тайлбарыг боловсруулсан. Энэ ажил нь зүгээр нэг орчуулга бус, ойлголтыг нэг мөр болгох, маргаантай заалтуудыг задлан хэлэлцэж, бодитоор хэрэгжүүлэхэд ямар ойлголтын зөрүү гарах түүнийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж ямар ойлголтоор гэрээний төсөлд суулгах гэх мэт олон олон асуултад хариулах зорилготой байсан. 

Орчуулгын явцад олон заалтыг хэлэлцэж, шалгаж, нягталж байж нэг түвшний ойлголтод хүрсэн нь институцийн чадавхийг бодитоор ахиулсан алхам болсон. Ингэснээр захиалагч тал гадаад зөвлөхөөс байнга хараат бус болж, өөрийн хэл дээр нэг ойлголттой ажиллах нөхцөл бүрдэх эхний алхамуудыг хийлээ. Энэ нь гэрээний тайлбар, хэрэгжилтэд үүсдэг зөрүүг багасгаж, төслийн чанар, хугацаанд шууд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Тэгвэл “Гэрээ” ба “Мөнгөлөг ном” хоёрын ялгаа нь юу вэ гэдэгт иргэдэд энгийнээр тайлбарлавал?

Гэрээ гэдэг нь тухайн төслийн үнэ, хугацаа, оролцогч талууд, тусгай нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм. Харин Мөнгөлөг ном нь ийм гэрээг ямар зарчим, логик, хариуцлагын тогтолцоон дээр байгуулахыг заасан стандарт дүрэм юм. Өөрөөр хэлбэл, Мөнгөлөг ном нь ерөнхий дүрэм, харин гэрээ нь тухайн төслийн онцлогт тохируулсан хэрэгжилтийн баримт бичиг гэж ойлгож болно. Гэрээ дангаараа байвал сул ажиллах эрсдэлтэй. Харин Мөнгөлөг номтой хосолсноор гэрээ систем болж, төслийг удирдах бодит хэрэгсэл болдог. Энэ ялгааг зөв ойлгосноор гэрээ яагаад төслийн амжилтын гол тулгуур болдгийг иргэд ч ойлгох боломжтой.

ФИДИК-ийн гэрээ амжилттай хэрэгжихэд захиалагч талын чадавх хэр чухал вэ?

ФИДИК-ийн гэрээ нь өөрөө бүх асуудлыг автоматаар шийдчихдэг баримт бичиг биш бөгөөд түүнийг зөв уншиж, зөв ойлгож, зөв хэрэгжүүлж чаддаг захиалагч тал зайлшгүй шаардлагатай. Хэрэв захиалагч гэрээний заалтуудыг бүрэн ойлгоогүй, шийдвэр гаргахдаа гэрээнд тулгуурладаггүй бол ФИДИК-ийн давуу тал бодитоор хэрэгжихгүй. Захиалагч тал зөвхөн гүйцэтгэгчээс ажил шаардах бус, өөрөө гэрээний хүрээнд хяналт тавьж, хариуцлага хүлээж, төсөл хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. 

Монгол Улсын өнөөгийн нөхцөлд томоохон дэд бүтцийн төслүүд олширч, олон улсын санхүүжилт, гадаад түншлэл нэмэгдэж байгаа нь захиалагчийн институцийн чадавхийг бэхжүүлэх шаардлагыг улам тодруулж байна. ФИДИК-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гэрээ, санхүү, инженерийн ойлголтыг нэгтгэсэн мэргэшсэн баг зайлшгүй хэрэгтэй. 

Тиймээс PMO оффисын гол зорилго нь захиалагч талын институцийн болон хүний нөөцийн чадавхийг системтэйгээр хөгжүүлэх явдал юм. Энэ нь нэг төслийн бус, улсын хэмжээнд хэрэгжих бүх томоохон төслийн амжилтад шууд нөлөөлнө.

ФИДИК-ийн заалтыг буруу ойлгосноос үүдэлтэй эрсдэл, алдаа гарч байсан уу?

Ийм тохиолдол бий. Ихэнх алдаа нь ФИДИК-ийг уламжлалт энгийн гэрээтэй адилхан ойлгосноос үүддэг. Зарим үед заалтыг тус тусад нь авч үзэж, бүхэл систем гэж хараагүйгээс зөрчил үүсдэг. Гэхдээ ФИДИК-ийн давуу тал нь ийм эрсдэлийг нуух бус, урьдчилан зохицуулах тодорхой механизмтай байдаг.

Мөнгөлөг номын хүрээнд гүйцэтгэгч чанаргүй ажил хийвэл ашиглалтад орсны дараа ч өөрийн зардлаар засах үүрэгтэй. Үүний зэрэгцээ захиалагч ч дур мэдэн шаардлага нэмэх, шийдвэрээ байнга өөрчлөх боломжгүй болдог. Ингэснээр талуудын харилцаа хувь хүний хүсэлд бус, дүрэмд суурилсан тогтолцоонд шилждэг.

ФИДИК-ийн гэрээгүйгээр хэрэгжсэн төслүүдэд ямар нийтлэг алдаа ажиглагддаг вэ?

ФИДИК-ийн гэрээгүй хэрэгжсэн төслүүдэд хамгийн түгээмэл ажиглагддаг асуудал нь хариуцлага тодорхойгүй үлдэх явдал юм. Асуудал гарсан үед зураг төслийн алдаа юу, гүйцэтгэлийн алдаа юу гэдэг нь тодорхойгүй болж, маргаан удаан үргэлжилдэг. Төслийн явцад өөрчлөлтүүд хяналтгүй хийгдэж, өртөг нэмэгдэх, хугацаа сунжрах тохиолдол элбэг байдаг. Анхны зорилго, төлөвлөгөө алдагдах эрсдэл ч мөн нэмэгддэг. Ашиглалтад орсны дараа гарсан доголдолд хэн засах вэ гэдэг асуулт тодорхой хариултгүй үлддэг. Энэ нь иргэдийн итгэлийг хамгийн ихээр алдагдуулдаг шалтгаан болдог. Эцэст нь төслийн үр дүн чанарын хувьд хангалтгүй болно л гэсэн үг.

Нийслэл болон улс оронд хэрэгжиж буй томоохон дэд бүтцийн төслүүд дээр яагаад заавал ФИДИК хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Томоохон дэд бүтцийн төслүүд нь удаан хугацаанд хэрэгждэг. Нэг байгууллага, нэг удирдлагын хугацаанд багтаж дуусах нь маш цөөхөн. Ийм төслүүдэд хувь хүний шийдвэрээс үл хамаарах, тогтвортой мөрдөгдөх дүрэм зайлшгүй шаардлагатай. ФИДИК нь энэ хэрэгцээг хангаж чадсан, олон улсад шалгагдсан тогтолцоо юм. Мөн олон улсын санхүүжүүлэгч, гадаад түншүүдтэй хамтрахад нийтлэг ойлголцлын суурь болдог.
Захиалагч, гүйцэтгэгч хоёрын харилцааг тэнцвэртэй байлгах давуу талтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хамгаалах бодит механизм болж өгдөг. Тиймээс стратегийн ач холбогдолтой төслүүдэд ФИДИК зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Энгийн гэрээтэй харьцуулахад ФИДИК-ийн бодит давуу тал нь юу вэ?

Энгийн гэрээ нь ихэвчлэн “ажлыг хийлгэх”-д төвлөрч, барилга баригдсанаар үүрэг дууссан мэт ойлголттой байдаг бол ФИДИК нь тухайн ажлыг хугацаанд нь, шаардлага хангасан байдлаар чанартайгаар дуусгаж, ашиглалтад найдвартай хүлээлгэн өгөх бүх үйл явцыг хамтад нь зохицуулдаг удирдлагын систем юм. Асуудал, зөрчил гарсан тохиолдолд талууд хэн буруутай вэ гэж маргалдахаас илүүтэй гэрээнд урьдчилан тодорхой заасан заалт, журамд тулгуурлан шийдвэр гаргадаг. Ингэснээр маргаан сунжрахгүй, шүүхэд удаан жил явах, төсөл гацаанд орох эрсдэл эрс буурна.

ФИДИК-ийн гэрээнд хариуцлага маш тодорхой хуваарилагддаг тул “энэ хэний асуудал вэ” гэж эзэнгүй үлдэх орон зай бараг байдаггүй. Барилгын явцад гарсан алдаа, доголдол, мөн ашиглалтад орсны дараах чанарын асуудал ч гэрээний хүрээнд, гүйцэтгэгчийн хариуцлагаар засагдаж, залруулагдах механизм тодорхой тусгагдсан байдаг.

Иргэдийн хувьд, ФИДИК-ийн дагуу хэрэгжиж буй бүтээн байгуулалт нь зүгээр нэг баригдаад орхигддоггүй, харин чанар, аюулгүй байдал, хариуцлага нь эзэнтэй, баталгаатай, урт хугацаанд найдвартай ашиглагдах нөхцөл бүрддэг гэсэн үг. Энэ нь ФИДИК-ийн хамгийн бодит, хамгийн ойлгомжтой давуу тал гэж хэлж болно.

Танд баярлалаа.

B. MUNKBATAR: FIDIC IS NOT JUST A CONTRACT, BUT A MANAGEMENT SYSTEM THAT ENSURES PROJECT QUALITY AND RESULTS

The Integrated Project Management Office (IPMO) is overseeing the integrated management of 16 mega projects under the 2024–2028 Action Program of the Governor of the Capital City and Mayor of Ulaanbaatar, as approved by the Capital City Council. As part of this effort, IPMO has translated and localized FIDIC contract conditions - an internationally recognized standard widely applied in infrastructure projects - and has begun introducing them into domestic practice. We spoke to B. Munkhbaatar, Senior Manager of the Project Support Management Department of the Integrated Project Management Office, about this.

Progress of Major Projects

At the beginning of 2025, the primary focus was on conducting feasibility studies and initiating selected projects. By year-end, significant progress had been achieved. Feasibility studies for the Tuul Expressway, Ring Roads I and II, Ulaanbaatar Tram Lines 1 and 2, Bus Rapid Transit (BRT), flood protection works, and multi-level intersections were completed and approved.
Meanwhile, the Ulaanbaatar Metro and First Ring Road projects were announced for implementation under an EPC+F model through international and domestic selection processes. The Ulaanbaatar Tram project is planned as a Public-Private Partnership, encouraging private sector participation. Other major initiative - including the Cable Car Transport, Selbe City, Bayankhoshuu and Khaniin Material Housing Projects, Waste-to-Energy plant, Thermal Power Plant No.5, Hunnu City, and Emeelt Eco Infrastructure Park - also achieved tangible results.
In 2026, IPMO will place stronger emphasis on implementation, execution, and coordinated risk management across all projects.


In the sense of an IPMO, it is aimed at ensuring coordination between projects. One of the major tasks of this is to introduce FIDIC contracts to projects. So, what is a FIDIC contract, in simple terms?

FIDIC is a system of standard international contract conditions used in construction and infrastructure projects worldwide. A strong contract clearly defines responsibilities, risk allocation, timelines, payment conditions, and dispute resolution mechanisms from the outset. Without such clarity, projects face increased risks of delays, cost overruns, and disputes.
FIDIC goes beyond a conventional contract. It functions as a comprehensive management system that governs quality, time, cost, and accountability throughout the project lifecycle. Contractors are required to remedy defects at their own expense even after commissioning, while clients are restricted from making arbitrary changes. Decisions are made strictly within the contractual framework, ensuring consistency and quality from start to finish.
FIDIC was first established in 1913 by European engineers and has developed into a common standard used in over 100 countries around the world today.
 

Why should FIDIC contracts be used for projects being implemented?

Major international financial institutions – including the World Bank, Asian Development Bank, and export-import banks - require or strongly recommend FIDIC contracts in the projects they finance. This reflects the system’s credibility and global acceptance. Applying FIDIC in large-scale and internationally financed projects in Mongolia enables clients, contractors, and financiers to operate under a shared framework and common rules.
 

FIDIC consists of contracts and books classified as Red, Yellow, and Silver. What is the difference between them?

FIDIC contracts are categorized into Red, Yellow, and Silver Books, depending on how responsibilities and risks are allocated. Red Book: The client provides the design, and the contractor carries out construction, with some design risk remaining with the client.
Yellow Book: The contractor assumes greater responsibility for design and construction, reducing the client’s risk while retaining strategic oversight.
Silver Book (EPC): The contractor bears full responsibility for design, procurement, construction, testing, and handover. This model is best suited for large, complex, and strategically significant projects.
 

IPMO engineers and experts completed translation of Silver book and ready to introduce it to domestic needs. What is the significance of this book?

Integrated Project Management Office established a dedicated working group comprising contract specialists, financial experts, engineering and technical staff, and domestic consultants, and successfully completed the full translation of the second edition (2017) of the FIDIC Silver Book within a period of seven months. In parallel, a unified glossary and explanatory notes for the terminology and definitions related to the book were developed.
This effort went beyond a simple translation exercise; it aimed to harmonize interpretations, analyze and discuss contentious provisions, and address a wide range of practical questions, including how potential differences in understanding might arise during actual implementation and how such differences should be resolved, as well as which concepts should be appropriately reflected in draft contracts depending on these considerations.
The extensive discussions, reviews, and reconciliations of provisions carried out during the translation process resulted in a shared understanding, marking a significant improvement in institutional capacity. This effort represents an important first step toward enabling the client to operate independently of external consultants and to work consistently within a unified conceptual framework in its own language. As a result, inconsistencies in contract interpretation and implementation are expected to be reduced, leading to a direct and positive impact on project quality and delivery timelines.
 

So, what is the difference between a "Contract" and a "Silver Book" in a simple way?

A contract defines project-specific terms such as price, duration, and parties. General Conditions, such as FIDIC books, establish the overarching rules and principles governing how such contracts function. Together, they form a complete project management system rather than a standalone agreement. By properly understanding this distinction, citizens can also understand why contracts are a key pillar of project success.

How important is the client's capacity to successfully implement a FIDIC contract?

A FIDIC contract is not a document that automatically resolves all issues on its own; rather, it requires a client who is capable of reading, understanding, and implementing it correctly. If the client does not fully understand the contractual provisions or does not base decision-making on the contract, the advantages of FIDIC cannot be realized in practice. The client’s role is not limited to demanding performance from the contractor, the client must also be capable of exercising oversight, assuming responsibility, and implementing the project within the framework of the contract.
In Mongolia’s current context, the increasing number of large-scale infrastructure projects, together with growing international financing and foreign partnerships, further highlights the need to strengthen the institutional capacity of the client. To effectively implement FIDIC, a specialized team that integrates contractual, financial, and engineering expertise is essential.
Therefore, the primary objective of the IPMO is to systematically develop the institutional and human resource capacity of the client. This effort will have a direct impact not only on the success of individual projects, but on the successful implementation of all major projects nationwide.

Have there been any risks or mistakes caused by misunderstanding FIDIC provisions?

Yes, such cases do exist. Most mistakes arise from interpreting FIDIC in the same way as a traditional, simple contract. In some instances, conflicts occur because individual clauses are considered in isolation rather than as part of an integrated system. However, one of FIDIC’s key strengths is that it does not conceal such risks; instead, it provides clear mechanisms to manage them proactively.
Under the Silver Book, if the contractor performs substandard work, they are obligated to rectify it at their own expense even after the project has been commissioned. At the same time, the client is restricted from arbitrarily adding requirements or frequently changing decisions. As a result, the relationship between the parties shifts from one based on individual preferences to a rules-based system.

What common problems are observed in projects implemented without a FIDIC contract?

The most common issue in projects implemented without a FIDIC contract is the lack of clearly defined responsibility. When problems arise, it often becomes unclear whether the cause lies in design errors or execution faults, leading to prolonged disputes. During implementation, uncontrolled changes are frequently made, resulting in cost overruns and schedule delays. The risk of deviating from the original objectives and plans also increases. After commissioning, it often remains unclear who is responsible for rectifying defects.
This uncertainty is one of the main reasons for the loss of public trust. Ultimately, the quality of project outcomes tends to be unsatisfactory.

What are the tangible advantages of projects implemented under a FIDIC contract?

The greatest advantage of projects implemented under FIDIC is that responsibility is clearly assigned. If issues arise after commissioning, the contract clearly defines who is responsible, within what timeframe, and at whose expense the issue must be resolved. Because the contractor bears quality responsibility for a defined period, they are more motivated to meet standards from the outset. The client, in turn, is also constrained from making arbitrary decisions. In the event of disputes, decisions are made based on “what is stipulated in the contract” rather than “who is at fault.” This enables projects to be unblocked and resolved more quickly, resulting in higher-quality and more sustainable implementation.

Why is FIDIC considered essential for major infrastructure projects implemented in the capital city and nationwide?

Major infrastructure projects are implemented over long periods of time and rarely fall entirely within the tenure of a single institution or management team. Such projects require stable, enforceable rules that are independent of individual decisions. FIDIC is an internationally proven system that meets this need. It also serves as a common framework for cooperation with international financiers and foreign partners.
FIDIC helps maintain a balanced relationship between the client and the contractor and provides a practical mechanism for safeguarding public investment. Therefore, it is considered indispensable for projects of strategic importance.
 

What are the real advantages of FIDIC compared to a simple contract?

A simple contract typically focuses on “getting the work done” and assumes that obligations are fulfilled once construction is completed. In contrast, FIDIC is a management system that coordinates all processes to ensure that work is completed on time, to the required quality, and safely handed over for operation. When issues or disputes arise, decisions are made based on clearly predefined contractual provisions and procedures, rather than assigning blame. This significantly reduces the risk of prolonged disputes, lengthy court proceedings, and project stagnation.
Because responsibilities are clearly allocated under FIDIC, there is little to no room for uncertainty over “whose issue this is.” Errors and defects during construction, as well as quality issues after commissioning, are clearly addressed within the contract and resolved through mechanisms that place responsibility on the contractor.
From the perspective of citizens, projects implemented under FIDIC are not merely constructed and abandoned, instead, they ensure that quality, safety, and accountability are clearly assigned, guaranteed, and reliable over the long term. This can be considered FIDIC’s most tangible and easily understood advantage.


 

Command Palette

Search for a command to run...