100 ГАРУЙ ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН САГРАДА ФАМИЛИА СҮМИЙН ТӨВ ЦАМХГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

2026.02.2326 үзсэн
100 ГАРУЙ ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН САГРАДА ФАМИЛИА СҮМИЙН ТӨВ ЦАМХГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

Испанийн Барселона хотод 19 дүгээр зуунд шав нь тавигдсан Саграда Фамилиа сүмийн хамгийн өндөр байгууламж болох 172.5 метр өндөр төв цамхагийн барилгын ажил дуусчээ. Сүмийн ерөнхий загварыг архитектор Антони Гауди боловс

Испанийн Барселона хотод 19 дүгээр зуунд шав нь тавигдсан Саграда Фамилиа сүмийн хамгийн өндөр байгууламж болох 172.5 метр өндөр төв цамхагийн барилгын ажил дуусчээ. Сүмийн ерөнхий загварыг архитектор Антони Гауди боловсруулж, байгалийн хэлбэр, бүтцийн зүй тогтолд тулгуурласан геометрийн нарийн тооцооллыг ашигласан нь архитектурын шинэлэг шийдэлд тооцогддог байна. Гэвч тухайн үеийн техник, технологийн боломж хязгаарлагдмал байсан нь барилгын ажлыг удаашруулж, хэрэгжилтийг 144 жилийн турш үргэлжлэхэд нөлөөлсөн байна.

Сүүлийн жилүүдэд 3D загварчлал, 3D хэвлэл, тоон удирдлагатай тоног төхөөрөмж (CNC), урьдчилан хүчитгэсэн чулуун хийцийн технологийг нэвтрүүлснээр нарийн төвөгтэй бүтээцүүдийг өндөр нарийвчлалтайгаар үйлдвэрлэж, угсрах боломж бүрджээ. Дашрамд дурдахад, уг төсөл нь олон нийтийн хандив, жуулчдын тасалбарын орлогоор санхүүжиж иржээ.

 

Command Palette

Search for a command to run...