НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026.03.2246 үзсэн
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед ажиллах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй гамшгаас хамгаалах сургалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын алба, хэлтэс болон төс

Гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед ажиллах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй гамшгаас хамгаалах сургалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын алба, хэлтэс болон төслийн нэгжийн инженер, мэргэжилтнүүд хамрагдлаа. Тус сургалт нь Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан гамшгийн үед зарлан мэдээлэл дамжуулах, нүүлгэн шилжүүлэх журмыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/308 дугаар захирамжаар баталгаажуулж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын гамшгийн үеийн мэдлэг, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургалт, дадлагыг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн 116 дугаар анги, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран 2026 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шатанд танхимын сургалтаар газар хөдлөлт, гал түймрийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх онолын мэдлэгийг олгож байгаа бол дараагийн шатанд бодит нөхцөлд ажиллах дадлага сургуулилалтыг төлөвлөсөн.

Сургалтад хамрагдсан оролцогчид газар хөдлөлт, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авах, хувийн аюулгүй байдлаа хангах мэдлэг эзэмшсэнээс гадна болзошгүй гамшгийг хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадалд суралцсан байна.

Энэхүү сургалт, дадлага нь төслийн нэгжийн инженер, мэргэжилтнүүдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг ХАБАА-ны мэргэжилтэн Э.Энхбат онцоллоо. 

Command Palette

Search for a command to run...