ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ ДЭЭГҮҮР БАРИГДАХ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТАЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2026.04.15161 үзсэн
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ ДЭЭГҮҮР БАРИГДАХ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТАЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

“Авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хөдөлгөөний ачааллыг бууруулан, тээврийн хэрэгслийн зорчих хугацааг богиносгох зорилгоор “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг хэрэгжүүлж ба

“Авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хөдөлгөөний ачааллыг бууруулан, тээврийн хэрэгслийн зорчих хугацааг богиносгох зорилгоор “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөж, газар чөлөөлөлт болон гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, мөн барилга угсралтын ажлуудыг үе шаттай хийж байна. 

Тухайлбал, Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 м урттай явган хүний гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтыг хуулж, шон суурийн ажлыг эхлэх гэж байна. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолсон. Гүүрэн гарцыг 2025 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

Түүнчлэн Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дууссан. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан. Одоогоор нийт 2900 метр урттай авто замын гэрэлтүүлгийн кабелийг татаж, ашиглалтад оруулсан нь шөнийн цагт үүсэх “сохор бүс”-ийг арилгаж, осол гарах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. 

Хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, харин инженерийн шугам сүлжээний ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарчээ. Ингэснээр тухайн бүсийн замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, урсгалын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 21 хувьтай байна. Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. 

Төслийг хэрэгжүүлснээр гол гудамж, замыг туслах замын сүлжээтэй холбож, авто замын огтлолцлын зөрчлийг бууруулан, хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, сүлжээний ачааллыг оновчтой хуваарилна. Үүний үр дүнд саатал буурч, дундаж хурд нэмэгдэн, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.

THE PEDESTRIAN BRIDGE TO BE BUILT OVER THE TAVANSHAR UNDERPASS WILL BE PUT INTO OPERATION WITHIN THE SECOND QUARTER.

In order to increase road capacity, reduce traffic congestion, and shorten travel time for vehicles, the project “Construction of road underpasses beneath railway crossings in Ulaanbaatar” is being implemented. Within the framework of the project, underpasses are planned at four locations, and work such as land clearance, relocation of engineering utilities (lighting, heating, sewage), and construction activities are being carried out in stages.
For example, at the first project location—the Tavanshar underpass - a 90-meter-long pedestrian bridge is being constructed. Asphalt pavement removal has been completed, and foundation work is about to begin. With the bridge in place, pedestrians will be able to travel safely, separated from both road and railway traffic. The bridge will be designed without steep inclines, making it accessible and comfortable for people with disabilities, elderly citizens, parents with strollers, and cyclists.

Construction of the bridge began in December 2025 and is planned to be completed by July of this year.
Meanwhile, construction of the Tavanshar underpass itself is 95% complete. Landscaping, stormwater drainage systems, and other improvement works have been fully finished. To ensure driver safety, comprehensive lighting has been installed for roads, pedestrian and bicycle paths, and the tunnel. So far, 2,900 meters of road lighting cable have been laid and commissioned, helping eliminate nighttime “blind spots” and reduce the risk of accidents.
Preparations have been completed to begin construction at the second location, near the Geological Central Laboratory. The project includes a 28-meter-long, 5-meter-high tunnel underpass, a 1.48 km road, and integrated pedestrian and bicycle paths. Once operational, the underpass will accommodate approximately 27,500 vehicles per day. Currently, the main structural work has been completed, and the engineering network installations are scheduled to be finished within the second quarter of 2026.

According to estimates, once this underpass is operational, traffic congestion will decrease by 5.5% on Peace Avenue, 14.2% on Energy Street, 7.9% on Sonsgolon Street, and 19% near the Worker’s Bridge. This will improve traffic organization in the area and significantly increase traffic flow capacity.
At the third location, in front of the “Hermes” shopping center, construction progress of the underpass is at 21%. The design has been approved through expert review, and the installation of the underpass beneath the railway using the box jacking method has been completed. Construction work is continuing.
Through the implementation of this project, main roads will be connected with auxiliary road networks, reducing intersection conflicts, ensuring continuous traffic flow, and optimizing traffic distribution. As a result, delays will decrease, average speeds will increase, and overall road traffic safety will improve.
 

Command Palette

Search for a command to run...