transport

Францын Элчин сайд Коринн ПЭРЕРА ДА СИЛВА “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

2026.07.08112 үзсэн
Францын Элчин сайд Коринн ПЭРЕРА ДА СИЛВА “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын талбайд зочилж, ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр төслийн инженер, техникийн багийнхан барилга угсралтын ажлын явц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, дараагийн шатны ажлуудын талаар танилцуулж, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тодотгосон.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн төрлийг төрөлжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Францын POMA групп ажиллаж байгаа бөгөөд тус компани нь дэлхийн 90 гаруй улсад дүүжин тээврийн систем байгуулсан туршлагатай.

Эхний шугам нь Яармагийн Арцатаас Хархорин худалдааны төв хүртэл нийт 4.2 км урттай байх бөгөөд 98 кабинтай, нэг кабин нь 10 зорчигчийн багтаамжтай. Систем бүрэн ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой.

Төслийн хэрэгжилт нь Монгол, Францын хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын нэг болохыг онцолж, цаашид төслийг төлөвлөсөн хугацаанд чанар, аюулгүй байдлын өндөр стандартыг ханган ашиглалтад оруулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг болон I хороолол чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүрт нийтийн тээврийн шинэ төрлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

French Ambassador Corinne Pereira da Silva Visits the Construction Site of the Cable Car Transport Project

The Ambassador Extraordinary and Plenipotentiary of the French Republic to Mongolia, Ms. Corinne Pereira da Silva, together with relevant officials and representatives of the project implementing organizations, visited the construction site of the Cable Car Transport Project to review its progress.

During the visit, the project's engineering and technical team presented updates on the construction work, the delivery of equipment, and the upcoming phases of the project. They emphasized that implementation is progressing according to schedule.
The project is being implemented to reduce traffic congestion in Ulaanbaatar and diversify the city's public transportation system. It is financed through a highly concessional loan from the French Government under the framework of cooperation between the Governments of Mongolia and France. The project's general contractor is POMA Group of France, a company with experience in constructing cable car transport systems in more than 90 countries worldwide.

The first line will extend 4.2 kilometers from Artsat in Yarmag to the Kharkhorin Shopping Center. It will feature 98 cabins, each with a capacity of 10 passengers. Once fully operational, the system will be capable of transporting approximately 2,300 passengers per hour in one direction during peak periods, with a travel time of about 11 minutes between the two terminal stations.
The participants highlighted that the project is one of the major infrastructure initiatives under Mongolia-France cooperation and reaffirmed their commitment to completing it on schedule while ensuring the highest standards of quality and safety.
Once operational, the cable car transport system is expected to ease traffic congestion along the Yarmag-1st Microdistrict corridor and introduce a new environmentally friendly, electric-powered public transportation mode to Ulaanbaatar.

Command Palette

Search for a command to run...